Баян-Өлгийд тусгаарлагдсан иргэн франц иргэнтэй нэг онгоцоор зорчоогүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-03-10 12:49:35

Баян-Өлгий  /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар илэрсэн Франц улсын иргэнтэй хамт нэг онгоцонд ирсэн гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн иргэн Н-ийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт өнөөдөр өглөө тусгаарласан билээ.

Сүүлийн мэдээллээр тухайн иргэн "Ковид-19" халдвар илэрсэн гадаадын иргэний ирсэн чиглэлээс ирсэн боловч, нэг өдрийн дараа буюу энэ сарын 3-ны өдөр өөр онгоцоор Улаанбаатар хотод буусан байна. 

Түүний хувьд Улаанбаатар хотод зургаан хоног байж, энэ сарын 8-ны өдөр "Хүннү эйр" компанийн онгоцоор Өлгий хотод иржээ.

Дээрх иргэнийг нэгэнт тусгаарласан тул ажиглалтад байлгахаар болсон гэж аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед хэллээ. 

Холбоотой мэдээ