"Монгол Даатгал", "Түшиг Уул"-ын ханш өсөлт ихтэй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-03-10 19:22:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 3 дугаар сарын 10-нд I, II, III ангиллын 33 ХК-ийн 212.622.130.23 төгрөгийн үнийн дүн бүхий 370.233​​​​​​​ ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 23 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. 

Энэ өдөр "Монгол Даатгал" (CHE-9.65%) болон "Түшиг Уул" ХК (TUS+5.33%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин Дюти Фрий" (SUL-11.63%) болон "Улсын Их Дэлгүүр" ХК (UID-8.30%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 2.47 хувиар буурч 18267.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.708.974.580.620.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      


Холбоотой мэдээ