Нөөцийн махыг 279 дэлгүүрээр борлуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-03-11 11:11:07
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нөөцийн махыг өнөөдөр 15 цагт нийслэлийн 6 дүүргийн, 140 хорооны 279 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлнэ. 


Үнийн хувьд үхрийн ястай мах кг нь 7700 төгрөг, хонины ястай мах 6700 төгрөг, ямааны ястай мах 6200 төгрөг байх юм.


Нөөцийн махыг энэ сарын 9-нд худалдаанд гаргах байсан ч савлагаа болон нийслэлээс гадна агуулахаас тээвэрлэхэд хугацаа шаарджээ. Стандартыг шаардлага хангасан 15 ААН-ийн 13 мянган тонн мах нөөцөд байгааг албаныхан мэдээлэв.


Нөөцийн мах борлуулах цэгүүдийн байршлыг ЭНД ДАРЖ үзнэ үү.


Холбоотой мэдээ