Гадаадад амьдарч буй иргэдээ захиалгат онгоцоор авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-03-11 17:46:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Истамбул хотоор дамжуулан татаж авах болжээ.


Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авах төлөвтэй байна. Иргэд тухайн улсдаа "COVID-19"-ийн шинжилгээ өгөх тохиолдолд зардлыг нь Засгийн газар хариуцна. Харин нутагтаа ирэх, тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө гаргах юм. Иргэдийг тухайн улс дахь Элчин сайдын яамандаа хандахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ