Улсын онцгой комиссын шуурхай штаб байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-13 14:33:07
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах чиг үүрэг бүхий "Улсын онцгой комиссын шуурхай штаб"-ыг Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр байгуулжээ. 


Монгол Улсад шинэ коронвируст халдвартай  франц иргэн бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын даргын өчигдрийн 6 тоот тушаалаар, дээрх штабыг байгуулж байгаа юм. Тус штабыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр даргалж холбогдох яам, агентлагийн төлөөллөөс бүрдсэн алба хаагчид ажиллах юм.


Шуурхай штабаас гаргасан шинэ коронавируст халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаарх үүрэг чиглэлийг төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, олон улсын байгууллага, ард иргэд мөрдөж ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ