Маш хүнд түлэгдсэн 2 хүүхдийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-03-14 18:18:47

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рашаант сумын 1-р баг Хялганат гэдэг газарт хаваржиж байсан айлын гэр шатаж 3 хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэ үеэр  галд түлэгдэж биеийн байдал нь маш хүнд байгаа 2 хүүхдийг улсын Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын газрын нисдэг тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн түлэнхийн төвд хүргэлээ. Энэ сарын 13-ны өглөө 06 цаг 30 минутад Рашаант сумын Эрүүл мэндийн төвд дуудлага ирсэний дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг очиход гэрийн эзэн Г, 6 настай охин Х, өөр айлын 16 настай эмэгтэй хүүхэд Б гурав маш хүнд түлэгдэлтийн шалтгаанаар нас барсан байжээ. Мөн 12, 16 настай эмэгтэй 2 хүүхдийн биеийн байдал нь маш хүнд байсан байна.

 Гал гарсан шалтгааныг хууль хяналтын байгууллага шалгаж байна.

Холбоотой мэдээ