Тусгай нислэгээр ирэх иргэдийг угтан авахгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-03-14 22:14:49
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай нислэгээр эх орондоо ирэх иргэдийг "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас шууд тусгаарлах байранд хүргэнэ. Иймд зорчигчдын ар гэрийнхэн угтан авахаар нисэх буудалд ирж хүндрэл учруулахгүй байхыг ИНЕГ-аас сануулж байна. 


БНСУ-аас иргэдээ авчрах эхний нислэг маргааш буюу энэ сарын 15-ны 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд хөөрнө. Мөн тухайн өдрийн 07.55 цагт Улаанбаатар-Москва-Берлин чиглэлийн тусгай үүргийн онгоц нисэх юм. Харин Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 16-ны 08.55 цагт хөөрнө. 


Зорчигчдыг ирсний дараа тээшийг ариутгаж тодорхой хугацааны дараа утсаар мэдэгдэн зохион байгуулалттайгаар олгоно. Тэдгээр иргэдийг тусгаарлах байранд 14 хоног эмч нарын хяналтад байлгах юм.

Холбоотой мэдээ