Гэрийнхээ аюулгүй байдлыг шалгах хөдөлгөөн өрнүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-03-18 12:07:39
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хичээл сургалтын үйл ажиллагаа удаан хугацаагаар тасалдаж, хүүхдүүд гэртээ байснаар ахуйн ослын эрсдэл нэмэгдэх хандлагатай болдог байна. Тиймээс Монгол Улсын хэмжээнд анх удаа айл өрх бүрийг гэрийн аюулгүй байдлаа шалгах, хангахад уриалсан уриалга хөдөлгөөнийг өрнүүлж байгаа юм байна.
“Хүүхэд-эрхэм хэрэглэгч” арга хэмжээг хамтран зохион байгуулагч мэргэжлийн байгууллагуудаас гаргасан аюулгүй байдлын үзүүлэлтийг шалгах загвар жагсаалт ч бэлэн болжээ. Энэ дагуу гэр бүлийн аюулгүй байдлаа шалгаж, эрсдэлийг арилгаснаар гэмтэл бэртлийн тоог бууруулж, улмаар энэ асуудал бүрэн шийдэгдэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж буй аж.
Монгол Улсын хэмжээнд 2019 онд гэртээ осол гэмтэлд өртсөн 0-15 хүртэлх насны хүүхдийн тоо 23.301, үүнээс санамсаргүй осолд өртсөн 21.893 байгаа бол 4013 хүүхэд гэртээ түлэгдэж гэмтсэн тоон мэдээлэл байгаа юм.
Холбоотой мэдээ