Бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 21.5 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-03-18 16:00:31

Архангай /МОНЦАМЭ/Архангай аймагт 3 дугаар сарын 1-ний байдлаар хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 1071 ажилгүй хүн байгаагийн 51.4 хувь нь буюу 551 нь эмэгтэйчүүд байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо 21.5 хувиар буурчээ. Бүртгэлтэй ажилгүйчүүдийн 99.3 хувь нь боловсролтой иргэд байгаагийн 173 нь дээд, 43 нь тусгай дунд болон мэргэжлийн анхан шатны, 823 нь бүрэн болон бүрэн бус дунд, 24 нь бага боловсролтой хүмүүс байна.

Өнгөрөгч 2 дугаар сард ажилгүйчүүдийн бүртгэлд 108 хүн шинээр бүртгүүлж, 24 хүн ажилд зуучлуулан оржээ

Холбоотой мэдээ