АРХАНГАЙ: Аймгийн брэнд “Амин чанар” олон улсын таван стандартыг зэрэг хангалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-13 09:59:08

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төдийгүй Монголын брэнд бүтээгдэхүүн болсон “Амин чанар” нь бүтээгдэхүүн бүрээ дэлхийн жишигт нийцсэн чанар, аюулгүй байдлаар үйлдвэрлэж эхэллээ.


Бага рашаант ХХК олон жилийн нөр их хөдөлмөр, инновац, хичээл зүтгэлийн үр дүнд:

-Олон улсын жишигт нийцүүлэн хэрэгжүүлж, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001

-Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо ISO 22000

-Аюулын дүн шинжилгээ ба эгзэгтэй цэгийн хяналт HACCP

-Үйлдвэрлэлийн зохистой дадал GMP

-Эрүүл ахуйн зохистой дадал GHP стандартуудын шаардлагыг бүрэн хангаж, нэгдсэн менежментийн тогтолцооны баталгаажуулалтын гэрчилгээг гардан авлаа.


Өөрөөр хэлбэл, “Бага рашаант ХХК “Амин чанар” брэндийг дэлхийн стандартаар баталгаажуулж, Монголдоо үйлдвэрлэж эхэлсэн гэсэн үг.  


Эдгээр стандартуудыг авахын тулд үйлдвэрийн орчин, тоног төхөөрөмж, түүхий эдийн гарал үүсэл, ариун цэвэр, аюулгүй ажиллагаа, хүнсний үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагад чанарын удирдлагын тогтолцоог бүрэн мөрдөх, хөндлөнгийн олон улсын баталгаажуулалтын байгууллагын нарийн шалгалт, аудитад тэнцэх зэрэг шалгуурууд байдаг байна. “Амин чанар” нь эдгээр бүх шалгуурыг давж, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн олон улсын түвшинд хүрч чадна гэдгийг нотолж чадсан юм.




Холбоотой мэдээ