Завхан аймагт дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-23 15:03:16

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт олон жил яригдсан дулааны цахилгаан станцын ажлыг энэ онд эхлүүлэхээр болсон тухай мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.

БНСУ-ын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлээр 10 аймагт шинээр дулааны станц барихаар шийдвэрлэсний нэг нь Завхан аймаг аж. Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил үргэлжилж байна. Дулааны цахилгаан станцуудыг барих ажлыг энэ оны тавдугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр одоогийн дулаан түгээж буй аж ахуйн нэгжүүд дулаан түгээх нэгдсэн төв болж, Завхан аймаг дулааны найдвартай эх үүсвэрээр хангагдана хэмээн мэдээлэв.

Ташрамд Завхан аймаг сүүлийн хоёр жил 24 сумын төвлөрсөн болон төвлөрсөн бус уурын зуухнуудын дулаанжуулалтын тоног төхөөрөмж, шугам сүлжээнд урсгал засвар үйлчилгээг бүрэн хийлгэжээ. Өнөөдрийн байдлаар төвлөрсөн томоохон 12, төвлөрсөн бус 30, нийт 42 уурын зуух ажиллаж байна. 

Холбоотой мэдээ