Зөөврийн малын хашаатай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-03-25 16:47:03

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сум бүрт мал эмнэлгийн үйлчилгээний цэг байгуулах зорилт дэвшүүлсэн. Тус зорилтын хүрээнд 2019 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан суманд хоёр, Орхон, Шарын гол суманд тус бүр нэг зөөврийн хашаа авчээ.

Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААНБ-ууд нэгдэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Шарын гол суманд нэг, нийт таван мал эмнэлгийн үйлчилгээний зөөврийн хашаатай болсон аж. Хөдөө авч явахад тохиромжтой, ачиж буулгахад хялбар, хөдөлмөр хөнгөвчилсөн, цаг хугацаа хэмнэсэн малын зөөврийн хашаатай болох ажилд орон нутгийн төсвөөс 39,5 сая төгрөг зарцуулсан байна.

Суурин хашаа руу малаа тууж тарилга туулгаа хийдэг байсан бол ийнхүү зөөврийн хашаатай болсноор малчдын төвлөрөл үүссэн газарт угсарч, бага зардлаар бүтээмж өндөртэй ажиллах боломж бүрдэж байгаа ажээ.

Холбоотой мэдээ