БНСУ-ын тусгай онгоцоор ирсэн хоёр турк иргэнээс коронавирусний халдвар илэрлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-01 11:22:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын тусгай онгоцоор гуравдугаар сарын 28-нд ирсэн Туркийн хоёр иргэнээс коронавирусний халдвар илэрчээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тэрбээр, “Солонгосын онгоцоор Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн 3 хүн ирсэн. Тэдний хоёроос нь халдвар илэрлээ. Ирсэн хүмүүсийг шууд тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирус илэрсэн. Ойрын хавьтал 10 хүнийг тусгаарлан хяналт, шинжилгээ хийж байна. Үйлчилсэн ажилтнуудад мөн зөвлөгөө өгч, тусгаарласан" хэмээн мэдэгдлээ.

Гуравдугаар сарын 28-нд БНСУ-аас Монгол дахь иргэдээ авахаар тусгай онгоц ирсэн бөгөөд Монгол дахь Туркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн тус онгоцоор ирсэн аж.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 211 хүн хяналт тандалтад байна.

Холбоотой мэдээ