Европын 11 улсад хөл хорио тогтоож 59 мянган хүний амь насыг хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-04-01 12:52:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдвар эрчимтэй тархаж буй Европ тивд өдөрт 30 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байгаа нь бусад бүс рүү зөөвөрлөгдөх эрсдэлтэйг Монгол дахь ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа өнөөдрийн ЭМЯ-ны мэдээллийн үеэр тэмдэглэлээ.


Өнөөдрийн байдлаар дэлхийн  205 улс орон, нутаг дэвсгэрт коронавирус илэрч, 754 948 хүнд халдварласнаас 36 571 хүн нас баржээ. Харин 178 099 хүн эдгэрчээ. ДЭМБ-аас уг халдварын тархалт хэзээ зогсох нь тодорхойгүй гэж үзэж байна.  


COVID-19” халдвар бүртгэгдсэн эхний 2 сард БНХАУ-ын Хубэй мужид ихэнх тохиолдол бүртгэгдэж Номхон далайн баруун бүсэд гарч байсан. Энэ нь Европ тив рүү зөөвөрлөгдөж өдөрт 30 мянгаас дээш тохиолдол бүртгэгдэж байна.

АНУ-д 800 гаруй хүн нас барсныг шинээр бүртгэж, нас баралтын тоогоор БНХАУ-ыг давжээ. Испанид 748, Их Британид 381, Францад 499 хүн нас барж халдварын тохиолдол нэмэгдсээр  байна. Итали улсын хойд Ломбарди мужид өнгөрсөн сарын 25-наас хойш нас барсан хүний тоо буурч байна. Их Британид хийсэн судалгаагаар Европын 11 улсад хөл хорио тогтоосноор 59 мянган хүн амь насаа алдахаас сэргийлж чадсан гэж үзжээ. Ингэснээр вирус тархах явцыг 64 хувиар бууруулсан гэж дүгнэсэн байна.  

БНСУ-д мөрдөж буй хоригийг зөрчвөл 3 сая вонны торгууль ногдуулах бол энэ сарын 5-наас торгуулийг 10 сая вон болгох аж. Цаашлаад эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдолд нэг жил хорих ялаар шийтгэж, ял ногдуулахаар болжээ.

ОХУ өчигдөр “COVID-19”  холбоотой хууль гаргасан байна. 


Холбоотой мэдээ