Энэтхэгийн иргэдийг галт тэргэнд тусгаарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-04-01 15:34:37

ШИНЭ ДЕЛИ. /RIA Novosti/. Энэтхэгийн Төмөр замын яам коронавирусний халдвар тархсантай холбогдуулан зорчигчийн суудлын вагонуудыг тусгаарлах байр болгох захирамж гаргажээ.


“"COVID-19” өвчинтэй тэмцэх бэлтгэл ажлын хүрээнд Энэтхэгийн Төмөр замууд компани тусгаарлах газруудын тоог нэмэгдүүлэхийн тулд 20 мянган вагоныг тусгаарлах вагон болгоход бэлэн байна" гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн албаны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна. Одоогоор 5000 вагоныг өөрчлөх ажлыг хэдийнэ эхлүүлжээ.


Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас хамгийн сүүлд мэдээлснээр, тус улсад 1590 хүн коронавирусний халдвар авч, 45 хүн нас барсан бол 148 хүн эдгэрсэн байна.


Холбоотой мэдээ