Нэн ховор цоохор ирвэсийн арьсыг өндөр үнээр худалдахаар завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2020-04-06 10:37:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Экологийн цагдаагийн албаны алба хаагчид Нэн ховор амьтдын жагсаалтад багтдаг цоохор ирвэсийн гурван ширхэг арьсыг өндөр үнээр худалдахыг завдсан этгээдүүдийг илрүүллээ хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 106 дугаар цэцэрлэлгийн урд талын автомашины зогсоол дээр 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр эдгээр арьсыг худалдахыг завдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд хууль бус ангийн түүхий эд тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатуулан үзлэг хийж, Цоохор ирвэсийн түүхий эд 3 ширхэг хөлдөөсөн арьсыг эд мөрийн баримтаар хураан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.


Цоохор ирвэс бол “Улаан ном”-д орсон, агнахыг хуулиар хориглосон амьтан. Монголд ойролцоогоор 1000 орчим ирвэс бий гэж судлаачид үздэг. Энэ амьтны барааг харах гэж гадаадын жуулчид олон мянган км зам туулж Монголд ирдэг ч хүслээ биелүүлж чаддаггүй. Учир нь, цоохор ирвэс хүнд бараг харагдаад байдаггүй, их нууцлаг амьдралтай. Цоохор ирвэсийн гол дайсан бол хүн. Чухамдаа хүний буруутай үйлдлээс болж ирвэсийн амьдрах орчин хумигдаж, идэш тэжээл нь болдог амьтад цөөрсөөр байгаа аж.


 

Холбоотой мэдээ