Японд коронавирусийг судлахад супер компьютер ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2020-04-07 14:06:56

ТОКИО. /TASS/. Японы Байгалийн шинжлэх ухааны “RIKEN” хүрээлэнгийн компьютерийн судалгааны төв коронавирустэй тэмцэхтэй холбоотой судалгааны ажилд “Fugaku” супер компьютерийг ашиглахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


2021 онд албан ёсоор ашиглаж эхлэх уг компьютерийг одоо нарийн төвөгтэй загварчлал гаргах, их хэмжээний өгөгдөлд дүн шинжилгээ хийхэд ашиглах боломжтой аж. “RIKEN” төвийн супер компьютерийн хүчин чадлыг Японы Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам ашиглана.


"Fugaku" буюу "Фүжи уул" компьютер нь дэлхийн хамгийн хурдан компьютерт тооцогдож байсан "К" супер компьютерийг орлох юм. 2011-2019 оны хооронд "К" –г байгалийн гамшгийн хүнд хэцүү загварчлалыг гаргах, байгалийн гамшигтай тэмцэх, анагаах ухааны болон бусад салбарт симуляци хийхэд ашиглаж байжээ.


Холбоотой мэдээ