"COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж тараажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-04-08 15:39:09
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Скаутын Холбоо ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтран нийслэлийн гэр хорооллын айлууд болон үйлчилгээний газруудад "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж тараажээ.


Тодруулбал, Монголын Скаутын Холбооны сайн дурын 25 ажилтан Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айлууд болон Хүчит шонхор, Меркури, Нарантуул, Хархорин, Да хүрээ зах, Драгон төв, Вагон Депо зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг газруудад 13 төрлийн 70 мянган зөвлөмж тарааж, хүн амыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулсан байна.  







Холбоотой мэдээ