“Гутал”, “Э-Транс ложистикс”, “Женко тур бюро” компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа цахим болгов

Монголын мэдээ | Эдийн Засаг
ulzii@montsame.mn
2020-04-10 15:38:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Гутал” ХК нь шинэ коронавирусний халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагаас хуралдах хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар явуулах шийдвэр гаргажээ.


Хувьцаа эзэмшигчид 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цаг хүртэл компанийн байранд ирж саналын хуудас бөглөн саналын хуудас хураах хайрцагт хийх, эсвэл компанийн gutal.zahirgaa@gmail.com цахим хаягаар санал өгөх боломжтой юм байна.


Мөн “Э-Транс ложистикс” ХК-ийн хувьд шинэ коронавирусний халдварын эрсдлээс урьдчилан сэргийлж 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 10 цагаас хуралдах хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг  цахимаар явуулахаар шийдвэрлэжээ.


Дээр дурдсан шалтгааны улмаас“Женко тур бюро” ХК мөн адил хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа  2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутаас цахимаар явуулахаар шийдсэн байна.

Холбоотой мэдээ