Бичигт боомтын ариутгалын пунктыг ашиглалтад хүлээн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-10 16:59:37

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Бичигт боомтод барьсан ариутгал халдваргүйтгэлийн түр пунктын бэлэн байдал хангагдаж, ашиглалтад хүлээн авчээ. Мөн хилийн нэвтрэх цэгт сэжигтэй болон эрсдэлтэй тохиолдол гарсан үед тусгаарлах байрны бэлэн байдал хангагдсан байна гэж тус тус дүгнэсэн байна.


Тодруулбал, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчдын 15 заалт бүхий зөвлөмж болон бусад чиглэлээр өгөгдсөн үүрэг даалгаврын гүйцэтгэлийг үндэслэн “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-аар “Сүхбаатар аймгийн Бичигт хилийн боомтоор (COVID-19) халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг гүйцэтгүүлж, тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангуулснаар уул уурхайн гаралтай түүхий эдийг экспортлох үйл ажиллагааг эхлүүлэх боломж бүрдсэн гэж үзжээ.

Аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/253 тоот захирамжаар томилогдсон холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг Бичигт боомтод ажиллан дээрх шийдвэрүүдийг гаргасан байна.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллах шаардлагатай хүн хүч, ариутгалын бодисын нөөцийн судалгааг гаргаж, хүн бүрт хийж гүйцэтгэх ажил үүргийг хуваарилж өгсөн байна. 

Холбоотой мэдээ