Мөнгөн чимэгтэй зэс хувин

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-04-10 17:18:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Угсаатны зүйн музейд хадгалагдаж буй үнэт, ховор үзмэрүүдийн танилцуулгыг алдарт дархан М.Балдан-Осорын урласан мөнгөн чимэгтэй зэс хувингаар үргэлжлүүлж байна. Тэрээр энэхүү бүтээлээ Сүхбаатар аймгийг сурталчлах Соёл урлагийн 10 хоног”-т зориулан урлажээ.

Уг хувин нь гурван товгор зэс бүслүүртэй, тагтай, мөнгөн оосортой. Доод, дээд эмжээрээр угалзарсан хээн дунд дун байгаагаар, мөнгөөр урлан бүслүүрдэн чимсэн байна. Түүний гол хэсэгт дөрвөн дэлбээ бүхий мөнгөн хүрээн дунд таван хошуу малыг мөн мөнгөөр хийж  тогтоожээ. Хувингийн гадна талд дөрвөлжин суурин дээр Сүхбаатар аймгийн соёл урлагийн 10 гэсэн бичигтэй. Тагны хүрээгээр мөнгөн эмжээр бүхий долоон ширхэг дэлбээтэй цэцгэн хээ болон гол хэсэгт нь угалзан хээнүүдээр чимсэн байна.

Холбоотой мэдээ