"Гэрлээ асаа" уриалгад нэгдэхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-04-11 12:18:36

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор “Гэрлээ асаа” уриалгад нэгдэхийг зөвлөлөө.

Дулааны улирал ирж, иргэд олон нийтийн анхаарал суларч байгаатай холбогдуулан амны хаалтаа тогтмол зүүх, гадуур дэмий сэлгүүцэхгүй байх, дэлхий нийтийг цочроогоод байгаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор Замын цагдаагийн тасгийн алба хаагчид энэ сарын 10-наас эхлэн хөдөлгөөнт эргүүл хийж, тээврийн хэрэгсэл жолоодож яваа иргэдийг өдрийн цагаар гэрлээ асаахыг уриалж, санамж зөвлөгөө өгч байна.

Мөн гудамжинд цэр, нусаа хаях, иргэд, хүүхдүүд олноор цугларахаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих зорилгоор тусгай дуут дохио бүхий тоноглогдсон автомашины чанга яригчаар зөвлөмж, анхааруулгыг хүргэж байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд ялангуяа өсвөр насны хүүхдүүд олноор цугларч, гадаа тоглох, бөөгнөрөх үзэгдэл багагүй гарч байгаатай холбогдуулан эцэг эхчүүдийг хараа хяналтаа сайжруулахыг мөн анхааруулав.

Холбоотой мэдээ