“Хүүхэд хамгаалагч” эргүүл ажиллаж байна

Орон нутагт | Төв
deedentsetseg@montsame.gov.mn
2020-04-15 11:34:48

Төв /МОНЦАМЭ/  Аймгийн онцгой комиссоос  “Ковид 19”  цар тахлын  үер хэрхэн ажиллах талаар өгсөн үүрэг даалгаврын дагуу Төв аймгийн Цагдаагийн газар урьдчилан сэргийлэх олон арга хэмжээ авч байна. 

Тус газраас Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон ерөнхий боловсролын сургуулийн багш нар, цагдаагийн  ахмад ажилтнуудтай хамтраад  “Хүүхэд хамгаалагч” эргүүлийг тогтмол ажиллуулж байна.  “Хүүхэд хамгаалагч” эргүүл гадуур хараа хяналтгүй явж байгаа хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч, амны хаалтыг зүүж хэвшихийг анхааруулж байна. 

Мөн Цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүл оройн 18 цагаас шөнийн 00 цаг хүртэл гудамж замаар явж  дуут сэрэмжлүүлгийг байнга өгч байгаа юм. Түүнчилэн архи согтууруулах төрлийн ундаагаар үйлчилгээ эрхэлдэг газруудыг 21 цагаас хойш ажиллахыг хориглолоо

Холбоотой мэдээ