Бооцоот уралдаан болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-03 15:03:26

Увс аймагт төвийн бүсийн сумдын хурдан морьдын бооцоот уралдаан энэ сарын 15-нд Улаангом суманд болох гэж байна.

Уралдаан 6 насны ангиллаар явагдахаас гадна эрлийз дээд насны морьдын уралдаан мөн болох аж.

Үүнээс гадна зүүн бүсийн сумдын хурдан морьдын уралдаан энэ сарын 21-нд Зүүнговь сумын нутаг Гурмасны голын дэнж дээр болохоор товлогдоод байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ