Хан-Уул дүүргийнхэн “Би таны тусгал” аяныг эхлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-уул дүүргийн Засаг дарга Ж. Алдаржавхланаар ахлуулсан Хүүхдийн төлөө зөвлөлийн шийдвэрээр дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг угтан “Би таны тусгал” аяныг эхлүүлсэн байна.
Анх уг өдрийг 1998 оны дөрөвдүгээр сарын 30-нд "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орон нэгдсэнээр Oлон улсын өдөр болсон түүхтэй.
Энэ өдөр хүүхдийн эсрэг
хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн
аргаар буюу бие махбод, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүй
хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг.
Хан-Уул дүүрэг нийт 195
539 хүн амтай. Үүнээс 0-18 насны 70 мянга орчим хүүхэд байна. Хүүхдийн
тусламжийн 108 утсанд 2018 онд ирсэн 350 дуудлагаас 122 дуудлага, 2019 оны
261 дуудлагаас 68 нь бие махбодын хүчирхийллийн дуудлага байжээ.
Дуудлага гарах болсон
шалтгаан нөхцөлийг тодруулахад архины хамаарал, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга
сонгож хэрэглээгүй, харилцааны зөрчилтэй байдал зэргээс ийм байдалд хүрчээ.
Иймд хүүхдээ хүмүүжүүлэхдээ эерэг арга хэрэглэж,
хүүхдийнхээ нас сэтгэхүйн онцлогийг таньж мэдэн хүүхдийнхээ дотны найз байхыг
уриалж байна.