“Сүүн эрчис” ТББ-аас 1000 ширхэг даавуун амны хаалт хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сүүн эрчис” ТББ-аас өнөөдөр Улсын онцгой комисс /УОК/-т 1000 ширхэг даавуун амны хаалтыг хүлээлгэн өгөв.
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс УОК-т ийнхүү хандив ирүүлсээр байна.
"Амны хаалтыг ажилгүй
иргэдийн цалинжуулан амны хаалтыг хийлгэсэн бөгөөд олон дахин ашиглах боломртой материалаар оёж хийсэн
гэдгээ энэ үеэр онцлоод хүн ардынхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа нийт
ажилтан, алба хаагчдад талархал илэрхийллээ" гэж Онцгой
байдлын ерөнхий газраас мэдээллээ.