Өндрөөс үсрэх гэж байсан бүсгүйчүүлийг аварчээ

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-05-04 15:59:51

Сүүлийн үед согтууран мансуурснаас болж өндөр байшингаас үсрэх гэж оролдсон тохиолдол гарч байгааг Нийслэлийн  ОБГ-аас анхааруулж байна. 

Нэг өдөр ийм харамсалтай явдал хоёр ч удаа болж, аврагчид шуурхай очиж, үсрэх гэж оролдсон бүсгүйчүүлийн амь насыг аварчээ.  Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо, “Жаст-Ойл” ХХК-ийн ШТС-ийн урд талын гүүрэн дээрээс 24 настай, согтуу  эмэгтэй үсрэх гэж байна гэсэн дуудлагаар Аврах ангийн албан хаагчид шуурхай очиж аварч, уг эмэгтэйг эрүүлжүүлэхээр цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн тус дүүргийн “Голден парк” хотхоны 101 дүгээр байрны 16 давхраас 27 настай эмэгтэй бас л үсрэхийг оролджээ. Согтуурхаж, амиа хорлохыг оролдсон түүнийг аврагчид амжиж тагтнаас буулган авчээ. Тус дүүргийн Цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж байна.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ