Монголын тамирчин цахим спортоор Европ тивийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-04-30 15:59:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-25-нд цахим спортын Европын аварга шалгаруулах “PUBG Mobile Club Open” тэмцээн болж Монголын тамирчин Даваадоржийн Мөнхбат багтсан Конина Повер /Konina Power/ баг тэргүүлж 15 мянган ам.долларын эзэд болжээ.

                                                                                                                                    

Тус тэмцээнд 16 баг оролцсон бөгөөд Казахстан улсаас Konina Power, Nomad Gaming гэсэн хоёр баг өрсөлдөж Konina Power баг 183 оноогоор түрүүлж, 15 мянган ам.доллар, “PUBG Mobile World Championship 2020” тэмцээнд оролцох эрхийн хамт хүртжээ. “PUBG Mobile Club Open” хэмээх Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн шагналын сан 45 мянган ам.доллар юм байна.




Konina Power багт Казахстаны Аскар DGR Ахметов, Нурсултан GONZO Нартбаев, Дамир AXZCER Омаров, Монголын шилдэг тамирчин Даваадорж Robdinni Мөнхбат, ОХУ-ын Даниил Tixzy Сучков нар тогложээ.

Холбоотой мэдээ