Завханы цэргүүд ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 10:47:31

 

Завхан аймаг 2015 оны нэгдүгээр ээлжийн цэргүүдээ хүлээн авлаа.

Xөрш зэргэлдээ Увс, Ховд болон Улаанбаатар хотод цэргийн алба хааж ирсэн дайчдыг угтаж авсан байна. Монгол Улсын Засгийн Газрын тогтоолын дагуу ЗХЖШ, ХХЕГ-ын дарга нарын тушаалаар Зэвсэгт Хүчний болон Хилийн Цэргийн анги салбаруудад алба хаасан цэргүүдэд хүндэтгэл үзүүлэх ёслолын  арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ж.Жамъянтив, ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал,  ЗДТГ-ын ЦШ-ын дарга дэд хурандаа Г.Нэмэхбаяр, Хилиин цэргийн 0245-р ангийн захирагч хурандаа А.Энхтөр болон бусад ангийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр ХЦ-ийн 0245-р ангийн захирагчийн шийдвэрээр аймгийн Засаг даргыг тус ангийн хүндэт тэмдгээр шагнасныг гардуулан өглөө.

Мөн 2016 оны нэгдүгээр ээлжээр хугацаат цэргийн албанд татагдах иргэдийг анги салбарт хуваарилах ажиллагаа явагдаж байна. Энэ жилийн тухайд Завхан аймгийн цэргүүд Хилийн цэргийн 0215, 0311-р анги болон Зэвсэгт хүчний 123, 340, 013, 014, 015, 016, 032, 326-р ангиудад тус тус хуваарилагдах юм.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ