Орхон аймгийн Жаргалант сум “Улсын тэргүүний сум”-аар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-05-08 14:30:59
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Жаргалант сум “Монгол Улсын тэргүүний сум”-аар шалгарчээ. Нийт дөрвөн аймгаас дөрвөн сумыг шилдгээр шалгаруулсан байна. Тодруулбал, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Ховд аймгийн Булган, Хэнтий аймгийн Баян-Овоо, Орхон аймгийн Жаргалант сум “Улсын тэргүүний сум” –аар шалгарсан байна. 

Орхон аймаг Баян-Өндөр, Жаргалант гэсэн хоёр сумтай. Жаргалант сум анх Эрдэнэт хотын хүн амыг төмс, хүнсний ногоо, үр тариагаар хангах зорилгоор байгуулагдаж байсан юм. Тухайн үед  газар тариалан, мал аж ахуй эрчимтэй хөгжиж хөдөө аж ахуйн салбарт Монгол улсдаа эхний байрт шалгарч байсан юм. Өдгөө 3000 гаруй хүн амтай ч газар тариалангийн салбартаа тэргүүлж га-аас авах ургацын хэмжээгээрээ улсдаа нэгд бичигдэж байна.

 

Холбоотой мэдээ