Иргэд эвлэлдэн нэгдэж үзэл бодлоо илэрхийлэх боломж бүрдэнэ

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 13:30:03

Завханд иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран “Иргэдийн Улс төрийн эрхийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”-ийг аймгийн ЗДТГ дээр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллагын 100-аад иргэн оролцож санал хүсэлтээ өгсөн байна. Хэлэлцүүлэг хийгдсэнээр Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь үзэл санаа нь төрөөс шийдвэр гаргахад иргэдийн шууд оролцооны механизм, төлөөллийн ардчилалын механизмтэй хослон, сул талаа харилцан нөхөж, төрийн шийдвэр гаргах эрх бүхий байгууллагыг илүү хариуцлагажуулна.

Мөн шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох үндсэн хуулийн эрхийг бодитой хэрэгжүүлэх механизм бүрдэнэ.  Иргэдээс эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх, санал санаачлагыг төрийн байгууллагад хүргэн шийдвэрлүүлэх, улс төрийн эрхээ хэрэгжүүлэх эрх зүйн суурийг бүрдүүлж, нутгийн өөрийн удирдлагын болон төрийн эрх барих байгууллагаар шийдвэрлүүлэх асуудлыг иргэдээс өөрсдөө санаачлан ард нийтийн болон орон нутгийн санал асуулга явуулах боломж эрх зүйн хувьд нээгдэнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ