“Маршал Жуков-Ялалтын маршал” зохион бичлэгийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2020-05-09 23:00:50

Увс /МОНЦАМЭ/. Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан “Маршал Жуков-Ялалтын маршал” зохион бичлэгийн уралдааны дүн гарч, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Уралдаанд 9-11-р ангийн 30 гаруй сурагч оролцсон бөгөөд ОХУ-ын Тува улсын Засгийн газар, Боловсрол, шинжлэх ухааны яам, Увс аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, БСУГ хамтран зохион байгуулсан юм. Уг уралдааны 9-р ангийн төрөлд 1-р байрыг Ерөнхий боловсролын 4-р сургуулийн 9б ангийн сурагч Ц.Батхишиг, 2-р байрыг ЕБ-ын 3-р сургуулийн 9А ангийн сурагч Л.Баярцэцэг, 3-р байрыг Цагаанхайрхан сумын ЕБС-ийн 9б ангийн сурагч Э.Бат-Амгалан нар эзэллээ.

Харин 10-р ангийн төрөлд Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 10а ангийн сурагч Г.Маралмаа, мөн сургуулийн Б.Адьяа, Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 10д ангийн сурагч М.Хулан нар эхний гурван байр эзэлсэн юм. Тэрчлэн 11-р ангийн төрөлд 1-р байрыг Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 11е ангийн сурагч Г.Мөнхзул, 2-р байрыг Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 11б ангийн сурагч Б.Жавзанжамъяан, 3-р байрыг Ерөнхий боловсролын 6-р сургуулийн 11б ангийн сурагч Г.Өнөрбаян нар хүртлээ.

Холбоотой мэдээ