Сурагчид мэргэжлийн сургуулийн хичээл үзэж дадлага хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-05 15:03:19

Завханы Политехникийн коллеж дээр ерөнхий боловсролын сурагчдын нэг өдөр боллоо.

Сурагчдын нэг өдөрт аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Гүрсэд, GIZ төслийн хөгжлийн зөвлөх Кнүт Боннеман нарын албаны хүмүүс Политехникийн коллежийн 106 сурагч, багш, нийгмийн ажилтнууд оролцлоо. Энэ өдөр Улиастай сумын гурван ерөнхий боловсролын сургуулийн 40-өөд сурагч тухайн сургуультай танилцаж мэргэжлийн багш нарын зөвлөгөө сонсож өөрсдийн сонирхсон мэргэжлээр дөрвөн цагийн дадлага хичээлийг мэргэжлийн багш нараар заалгаж өөрийн гараар бүтээл хийжээ. Түүнчлэн Политехникийн коллежийн үсчин, механик, тогооч, оёдлын гэх мэт мэргэжлийн 11 ангийн оюутнуудтай дадлага ажлыг хамтран хийжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

 

Холбоотой мэдээ