Ховдынхон энэ хавар 58200 гаруй мод тарьжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-05-14 00:11:55

Ховд |МОНЦАМЭ|. Ховд аймгийн хэмжээнд энэ хавар нийт 58200 гаруй мод, бут сөөг тарьжээ. Мод тарих ажилд 4720 иргэн, 132 аж ахуйн нэгж, байгууллагын хамт олон идэвхтэй оролцсон гэж Ховд аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.

Үүнээс онцлоход 984 айл өрх хашаандаа 13388 мод тарьсан байна. Харин аж ахуйн нэгж, байгууллагууд орчин тойрон болон саад, хашаа, бичил цэцэрлэгт хүрээлэнд 3455 мод тарьсан аж.

Мөн нийт 2100 мкв талбай бүхий бичил цэцэрлэг шинээр байгуулж, 1850 мод тарьсан байна. Үүнээс гадна 10563 мкв талбайд зүлэгжүүлэлт хийсэн бөгөөд 57 цэцгийн мандал байгуулжээ.

    

Холбоотой мэдээ