ӨНӨӨДӨР: ЭМЯ-наас коронавирусний асуудлаар мэдээлнэ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2020-05-14 07:25:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 14-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.30 цагт АТГ-ын гадна талбайд иргэн Г.Нямдаржаа нийслэлийн болон “Богда Холдинг” ХХК-ийн удирдлагуудыг АТГ-аар шалгуулах хүсэлт хүргүүлэх талаар мэдээлнэ. Утас: 89118383

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар цахимаар мэдээлнэ.

11.30 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

14.00 цагт Удирдлагын академийн Нутгийн удирдлагын сургалт, судалгаа, мэдээллийн төв болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хурлын тамхимд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн цахим хэлэлцүүлэг болно. Утас: 88007823, 99109723

14.00 цагт ЦУОШГ-т Онцгой байдлын ерөнхий газар, Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас: 99007969, 86150069, 88249813

Холбоотой мэдээ