Индонез улс цусны нөөцийн хомсдолд оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-05-14 12:05:32

СИНГАПУР. /TASS/. Индонез улс донорын цусны хомсдолд орж, нийслэл хотынх нь нөөц 70 хувиар буурсан тухай Олон улсын Улаан Загалмай Нийгэмлэгийн Индонез дахь салбарын төлөөлөгч Линда Лукитари Васэсо Сингапурын “CNA” телевизэд мэдээлжээ.


“Жакарта хот хамгийн их хомсдолд орсон. Энд коронавирус тархсантай холбоотойгоор  хязгаарлалтын арга хэмжээ авсны улмаас цусны нөөц 70 хувиар буурсан” гэж тэрбээр онцлон хэлсэн байна “Индонезын бусад бүс нутагт энэ үзүүлэлт 30-60 хувийн хооронд хэлбэлзэж байна” гэж мэргэжилтэн нэмж дурджээ.


Улаан Загалмай Нийгэмлэгийн мэргэжилтний тайлбарласнаар, энэ нь “цусаа хандивлах кампанит ажлыг зохион байгуулж байсан олон газруудын үйл ажиллагааг зогсоосонтой” холбоотой байна. Үүнээс гадна, “цусны нөөц ихэвчлэн буурдаг” Рамадан сар эхэлсэн нь нөлөөлжээ. 


Жакарта хотын Улаан Загалмайн Нийгэмлэгийн цус сэлбэх тасгийн дарга Салима Салимын хэлснээр, одоогийн нөхцөлд мэргэжилтнүүд “донорын гэрт нь очиж цус авч байгаа бөгөөд гэхдээ лалын шашинтнуудад хооллохыг зөвшөөрдөг зөвхөн шөнийн цагаар очиж байгаа аж”.


Одоогийн байдлаар, Индонезод 15 мянга гаруй хүн коронавирусний халдвар авч, 1000 гаруй хүн нас баржээ.


Холбоотой мэдээ