Коронавирусний халдвар илрээд байсан ОХУ-ын Соёлын сайд ажилдаа эргэн оржээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Соёлын сайд Ольга Любимова бүрэн эдгэрч, үүрэгт
ажилдаа эргэн оржээ. Түүний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан
тухай 5 дугаар сарын 6-нд мэдээлсэн юм.
“Аз болж өвчин хөнгөн хэлбэрээр
илэрлээ” гэж тэрбээр мэдэгджээ. ОХУ-ын Соёлын сайд гэртээ 3 орчим долоо
хоногийг өнгөрүүлж, эмчилгээ хийлгэжээ.
"Хөл хорионы нөхцөлд ажиллах мэдээж хүндрэлтэй байсан. Гэсэн ч бид
яам, албан байгууллагуудтай алсын зайнаас хамтран ажилласан” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ.
Коронавирусний халдвар илэрсэн нь тодорхой болсны дараа Любимова гэрээсээ
ажиллаж, цахим хэлбэрээр хурал зөвлөгөөн явуулахаар шийдсэн юм.