Лус тахих, мал худалдан авахад сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2020-05-16 08:27:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 5 сарын 16, Санчир гараг. Билгийн тооллын 24, Шувуун хушуут одтой, шарагчин хонь өдөр. Өдрийн наран 5 цаг 12 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана.

 

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Хурьцахуй  

Суудал: Огторгуй

 

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.


Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.


Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ