Хэсэг залуус санаачлан солилцооны номын сан хийж байрлуулав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-05-19 09:27:36

Дорнод /МОНЦАМЭ/. “Зөв захиа” ТББ-ын хэсэг залуус санаачлан Чойбалсан хотын хэд хэдэн цэгт солилцооны номын сан байрлууллаа.

Тэд “Хавтсан доторх ид шид” төслийнхөө хүрээнд дээрх ажлыг өрнүүлж байгаа аж. Залуус хуучирч элэгдсэн хөргөгчийг цуглуулж будаж тордон номын шүүгээ хийж, “Найрамдал” цэцэрлэгт хүрээлэнд байрлуулжээ. Эхний удаад 60 ширхэг ном үлдээж, уг номын сангаар үйлчлүүлсэн иргэдэд хандан номнуудаас гэр рүүгээ авч явахгүй байх, урж тасдахгүй байх, номын сан дээр элдэв зүйл бичихгүй байх, хог хийхгүй байхыг сануулсан захидлыг уншигчиддаа үлдээжээ. Тэдний энэхүү санаачилгыг иргэд талархан хүлээж авч дэмжсэнээр солилцооны номын сан улам өргөжиж байгаа аж. Одоогоор “Залуус” хороолол болон цэцэрлэгүүдийн орчимд шинээр байрлуулснаар солилцооны номын сангаар найман настай балчраас наян настай буурал хүртэл үйлчлүүлж байна.  

Холбоотой мэдээ