“Эргүүл шалгалт-Хүүхэд” аяныг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-05-20 14:46:05

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГ хамтран “Эргүүл шалгалт-Хүүхэд” аяныг зохион явуулж байна. Улсын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор гудамж, хүүхдийн тоглоомын талбайд хүүхдүүд тоглох, бөөгнөрөл үүсгэхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх аяныг эхлүүлээд байгаа юм.

Аяны хүрээнд баг хариуцсан хэсгийн байцаагч нар Хэрлэн сумын 11 багийн хэсгийн ахлагч, хүүхэд хамгаалагч нарын хамтаар хариуцсан багийн нутаг дэвсгэрт гудамж, талбай олон нийтийн газарт  хяналт тавьж, зөвлөмж, стикер наалт, постер тараан ажиллаж байна гэж мэдээлэв. Хүүхдүүд хэсэг бүлгээрээ бөөгнөрөх, амны хаалтгүй гадаа тоглох, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох, голын эрэг орчмоор 10-13 насны хүүхдүүд зугаалж, усанд орох зэрэг зөрчил буурахгүй байгаа нь эцэг эхчүүдийн хүүхэддээ тавих анхаарал сул байгаатай холбоотой гэдгийг хэлж байна. Харин компьютер тоглоомын газруудад ямар нэгэн зөрчил илрээгүй гэлээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүд болон айл өрхийг илрүүлэх, мэдээлэл өгөх чиглэлээр хэсгийн ахлагч нарт анхааруулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ