ЖДҮХС-д 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-20 14:58:58
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох урт хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүлээн авч дууслаа. Энэхүү нэг сарын хугацаанд 1576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгджээ.


Эдгээр төслүүдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангиллаар авч үзвэл:


- Улаанбаатар хотод 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 697 ААН-ийн 95.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт

- Орон нутагт 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 807 ААН-ийн 78.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт

- 300.0-1000.0 сая төгрөгийн зээл хүссэн жижиг ангилалд бүртгэгдсэн 65 ААН-ийн 49.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт

- 1-2.5 тэрбум төгрөгийн зээл хүссэн дунд ангилалд бүртгэгдсэн 7 ААН-ийн 14.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус тус эзэлж байна.


Холбоотой мэдээ