Төгрөг суманд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 30 гаруй ажлыг хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-05-20 16:48:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа. Хурлаар Төгрөг сум дахь гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал болон салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлж байгаа ажилтай танилцсан.

Сумын салбар зөвлөл энэ онд 2 удаа хуралдаж, 5 зорилтын хүрээнд 33 ажил хийхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний дагуу “Ухамсартай иргэн-Хариуцлагатай жолооч” аяныг зохион байгуулж, иргэдэд замын хөдөлгөөний дүрмийг сурталчилсан ба гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэж болзошгүй газруудад эргүүлийг ажиллуулж байна. Мөн архины хамааралтай иргэдийн судалгааг шинэчлэн гаргаж, үзлэгт хамруулан архины хор хөнөөлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа аж.

“Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангай”, “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрүүд, “Хүүхэд эрхэм хэрэглэгч” аян, байгалийн гамшиг осол, коронавирусний халдвар, гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулжээ. Тус суманд 2020 оны эхний 5 сард 2 удаагийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Аймгийн ГХУСАЗСЗ-ийн дарга А.Ишдорж болон гишүүдийн зүгээс Төгрөг сумын салбар зөвлөлийн үйл ажиллагааг “хангалттай сайн хэрэгжиж байна” хэмээн үнэлээд иргэдийнхээ эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, сумын төсөвт төвлөрч байгаа хүү, торгуулийн орлогынхоо 40 орчим хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулдаг байх үүрэг, чиглэлийг өглөө.

 

Холбоотой мэдээ