Вьетнамд “COVID-19” дотоодод халдварласан тохиолдол олон хоног дараалан бүртгэгдсэнгүй

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-05-20 15:23:52

ХАНОЙ. /Vietnam Plus/. Вьетнамд мягмар гарагт коронавирусний халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд дотоодод халдварласан тохиолдол сүүлийн 33 хоног дараалан бүртгэгдсэнгүй гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.


Вьетнамд энэ сарын 19-ний байдлаар халдварын 324 тохиолол бүртгэгдсэний 184 нь зөөвөрлөгдөн иржээ. Тус улсад халдвар авсан өвчтөнүүдтэй ойр байсан 11 мянга гаруй хүнийг эмнэлгийн хяналтад оруулж, тусгаарлажээ.


Халдвар авсан өвчтөнүүдээс Их Британийн нисгэгчийн биеийн байдал хамгийн хүнд байгаа бөгөөд түүнд уушги шилжүүлэн суулгана гэж Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Вьетнамд мягмар гаргийн байдлаар халдвар авсан 263 өвчтөн бүрэн эдгэрсэн бөгөөд халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

Холбоотой мэдээ