ОХУ-д коронавирусний халдварын 8849 тохиолдол шинээр илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-21 16:31:47

МОСКВА. /TASS/. ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 8849-өөр нэмэгдэж, 317554 боллоо гэж тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээллээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 3716 нь буюу 42 хувь нь шинж тэмдэггүй байсан байна. Халдвар авсны улмаас нас барсан 127 тохиолдол нэг өдрийн дотор бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 3099 болжээ.


ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусний халдварын 2913 шинээр илэрч, нийт 155219 тохиолдол бүртгэгдээд байна. Москва хотод сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлгээс гарсан хүний тоо хоёр дахь өдрөө дараалан халдвар авсан хүний тоог давжээ. Нийслэл хотод өнгөрсөн хоногт нийт 3746 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.


Түүнчлэн Москва мужид 892, Санкт-Петербургт 408, Доод Новгород мужид 204, Свердловск мужид 174, Красноярийн хязгаарт 376, Ростовт 142, Ярославд 133, Калуга мужид 121, Брянск мужид 117 тохиолдол тус бүр шинээр илэрчээ.

Холбоотой мэдээ