"Хар хорум пропертийс", "ЛэндМН ББСБ" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-05-22 15:13:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 5 дугаар сарын 22-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 19 ХК-ийн 9,931,990.08 төгрөгийн үнийн дүн бүхий 67.746 ширхэг хувьцаа  арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Хар хорум пропертийс" (AMT+13.78%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND+4.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай" (ORD-5.16%) болон "Ард Даатгал" ХК (AIC-4.13%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.05 хувиар өсөж, 16094.91 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,420,442,553,153.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ