Монгол залуу Казахстанд докторын зэрэг хамгаалжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-05-26 11:16:55

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын шашин судлаач Булааны Жоламан Казахстан Улсын Алматы хот дахь Үндэсний эрдэм шинжилгээ, техникийн судалгааны төвд философийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Тэрээр “Буддын гүн ухаан болон Исламын суфизм дахь ертөнцийг үзэх үзлийн тухай ойлголт” сэдвээр эрдэм шинжилгээний бүтээл туурвисан байна.

Тус бүтээл нь Монголын эрдэмтдийн дундаас тухайн сэдвээр Будда, Исламын шашныг харьцуулан судалсан анхны бүтээлүүдийн нэг бөгөөд эрдэмтэн судлаачид, оюутнууд, ард иргэдийн шашны мэдлэгийг тэлэхэд чухал ач холбогдолтой судалгаа болсон гэж эрдмийн зөвлөл үзсэн байна.  

Холбоотой мэдээ