Тунадас нэмэгдүүлж үүлэнд нөлөөлнө

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-05-27 20:28:07

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар хур тунадас ороогүйн улмаас хуурайшилт нэмэгдсээр ихэнх сум хуурайшилтын 3-4-р зэрэгт хүрсэн байна.

Тус аймгийн нутгаар өнөө шөнө болон маргааш хур тунадас орох төлөвтэй байна. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс тунадас нэмэгдүүлж үүлэнд нөлөөлөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна гэдгийг синоптик инженер Л.Сүхбаатар мэдээллээ. 

Маргааш аймгийн нийт нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн баруун ба хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтрэх гэнэ. Харин өдөртөө 3-8 градус дулаан байх аж. 

Холбоотой мэдээ