Н.Энхбаяр: Бид Монголын гурван баялгийг хөгжүүлэх багаа бүрдүүлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-02 10:38:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН, ИЗНН, МУНН-ын “Та бидний эвсэл” УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг өнөөдөр СЕХ-ноос авлаа.


Тус эвсэл нийт 76 хүн нэр дэвшүүлснээс СЕХ 74-ийг нь батламжилж, үнэмлэх олгож буй юм. Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Манай эвсэл Монголын гурван баялаг хэмээх мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Монголын суурь баялаг бол Монгол хүн. Өнөөгийн нийгмийн тулгуур баялаг бол гэр бүл. Харин энэ хоёр баялгийг түшиж хөгжүүлэх түшиг баялаг нь төр юм. Энэ гурвын аль нэгийг орхигдуулсан цагт нөгөө хоёр нь хөгжихгүй. Тиймээс энэ гурван баялгийг цогцоор нь хөгжүүлэх бодлогоо боловсруулж, багаа бүрдүүлсэн. Бид ард түмэнтэйгээ итгэлцлийн, хариуцлагын гэрээ байгуулна. Хэрэв бид тэрхүү гэрээгээ зөрчвөл ард түмэн бидэн хатуу хариуцлага тооцно” гэлээ.


СЕХ-ноос тус эвслээс нэр дэвшсэн Н.Энхбаяр, Ж.Энхжаргал нарыг УИХ-ын сонгуулийн тухай болон бусад хуулиар нэр дэвших боломжгүй хэмээн үзэж, батламжилахаас татгалзсан байна. Тиймээс “Та бидний эвсэл”-ээс шүүхэд хандсан бөгөөд ирэх сарын 4-нд шүүх хурлыг товлосон байна.

Холбоотой мэдээ