Усан спорт сургалтын төвийг ашиглалтад орууллаа

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-06-03 12:26:05

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотод усан спорт сургалтын төвийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Улс, аймгийн төсвийн 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бассейн, боулинг, фитнесийн тоног төхөөрөмж суурилуулсан, орчин үеийн шийдэл бүхий байгууламж үүдээ нээж байгаа юм. Усан спорт сургалтын төвийн ажиллах хүчийг орон нутгаасаа шийдэж, 20 орчим хүнийг ажлын байраар хангаад байна.

Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймагт хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжсэн, нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн олон бүтээн байгуулалтуудыг өрнүүлж, хүүхдийн ордон, хүүхдийн номын сан, хүүхдийн эмнэлэг, кино театр, цэцэрлэгт хүрээлэнг байгуулаад байна. Зөвхөн Улаанбаатар хотоос авдаг соёлын үйлчилгээг аймагтаа нэвтрүүлснээр хүүхэд, залуучуудынхаа хүсэл сонирхлыг дэмжиж, сэтгэлийг татна хэмээн аймгийн Засга дарга Г.Ганболд хэлж байлаа.




Холбоотой мэдээ