АН-ын бүлэг хотод 14, хөдөөд 14 мандат хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-09 13:42:28

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийх үеэр сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэв.

Бүлгийн шийдвэрийн талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийсэн юм. Б.Гарамгайбаатар дарга, “Бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд жагсаалтын 28 мандатыг хот хөдөөд тэгш хуваарилах нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, хотод 14, хөдөөд 14 мандат байх нь хамгийн оновчтой хувилбар гэж үзлээ гэв. Бүлгийн даргын мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

-28 мандатаа 14, 14 гэж хуваасан үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлана уу?

Б.Гарамгайбаатар-Ийнхүү хуваарилах нь пропорциональ хувилбарыг хадгалсан шударга хуваарилалт гэж үзсэн. Хувилбарыг хүн ам, нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй уялдуулсан.

-Аль аймгуудын мандат нэмэгдэх вэ?

Б.Гарамгайбаатар: -Бидний тооцоолж байгаагаар 10-аад аймгийн мандат нэмэгдэх байх. Гэхдээ Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаад тогтоолоо албажуулаад оруулж ирсэн тохиолдолд намууд тухайн хувилбар дээр ажиллах байх.

Ш.Түвдэндорж: -Ер нь бол 80-аас дээш мянган хүн амтай хөдөөгийн тойргууд 3 мандаттай, 60-аад мянган хүн амтай бол 2 мандаттай байх зураг гаргаад байна.

Б.Туул

Холбоотой мэдээ